Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн Дотоод Аудитын албаны дарга Ж.Пунцагийг  энэ сарын 19-ны өдөр АТГ-аас хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулсан билээ. Энэ талаар АТГ-аас мэдээлэл хийлээ.

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ажилтан, комиссар Н.Тэмүүлэн: 

-  АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцагийг мөрдөн шалгаж, хуульд заасан үндэслэл нь тогтоогдсон тул 48 цаг цагдан хорьсон. Өөрөөр хэлбэл, Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хойшлуулашгүй үйл ажиллагаагаар баривчилж, давхар мөрдөн шалгасан. Улмаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн. Уг саналыг прокурор үндэслэлтэй байна гэж үзсэн учраас түүнийг мөрдөн шалгаж байна.

-Ж.Пунцагийн албан тушаал бол улс төрийн албан тушаал биш. Төрийн оролцоотой хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нэгжийн орлогч дарга. Тэгэхээр авлига албан тушаалын хэрэгт холбогдсон улстөрчийг дахин сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зохицуулалт байдаг.

- Цаашид үргэлжлүүлж цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авагдахын тулд тодорхой дөрвөн үндэслэл тогтоогдсон байх шаардлагатай. Хуульд заасан үндэслэл нь тогтоогдоогүй бол бид ямар ч хүнийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй.