Өөртөө тохиолдсон зүйлээ та бүхэндээ хэлж сэтгэлээ онгойлгоя. Надад сэтгэлээсээ зөвлөгөө өгөөрэй баярлалаа.

Би одоо 25-тай нэгэн төрийн байгууллагад ажилладаг юм. Арван жилийн сургууль, их дээд сургуульд сурч байхдаа ч ерөөсөө хүнтэй үерхэж байгаагүй одоо ч ганцаараа . Гэтэл надад нэг зүйл тохиолдоод байна. Би одоо ажлаасаа гармааргүй байдаг. Гэвч энэ бүгдийг тэсэхгүй нээ. манай ажлын 1 ах чамд хайртай болсон чамайг харахгүй бол яг үхэх гээд шөнө зүүдлээд гээд саяхнаас мэссэж бичиж залгаад байх болсон юм. Тэр хүн эхнэртэй, хүүхэдтэй. Бүүр гэрт хүртэл ирээд хаалга үүд нүдээд байхаар нь би эхнэртэй нь уулзаад Б.ах ингээд байна би уул нь ах шиг санаж ажлаа хамтдаа хийдэг. Тэгтэл өөр зүйл яриад одоо тайван байлгахаа байлаа. Би тэгж явдаг хүн биш гээд хэлсэн чинь эхнэр нь харин би мэдсээн. надад өөрөө хэлсэн гэх нь тэр. Эхнэр нь одоо би яаж хориж дийлэх вэ дээ та 2 миний зөвшөөрөлгүй уулзаж учирч болно гэхйин. юу гэсэн үг вэ. Өөрөө тэр нөхрөөсөө эгч юм байна. Би юу гэж өөрийнхөө ах шиг хүнтэй уулзаж, бүүр өмнө нь хэнтэй ч уулзаж учраагүй байж явах вэ дээ гэж хэлсэн чинь эхнэр нь тэгвэл чи ажлаасаа гараад утасны дугаараа солиод алга болсон нь дээр. Чамаас цаад хүн чинь салж чадахгүй гэж байна. Би энэ хүнээс болж ажлаасаа гармааргүй байна. Тэр хүнтэй ч уулзаж учирмааргүй байна. Надад зөвлөгөө хэлж туслаач