Энэ онд 10 жилийн ой нь тохиож байгаа “Мөрөөдлийн театр” - ын жүжигчин Г.Эрхэмбаяр зөвхөн хошин урлаг төдийгүй драмын уран бүтээл дээр хэр сайн жүжигчин бэ гэдгээ харуулж чаддаг уран бүтээлч гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Зөвхөн уран бүтээл, хийсэн дүрүүдээс гадна түүний хувийн амьдрал ч олон нийтийн анхаарлын төвд үргэлж байдаг.

Г.Эрхэмбаярын хувьд сүүлийн үед эсрэг талын дүрийг маш чадварлаг бүтээж байгаа нь үзэгчдэд тун их таалагдах болсон. Тэгвэл тэрээрөөрийг нь тэс өөрөөр илэрхийлэх, ур чадварыг нь ихээхэн шаардсан нэгэн дүрийг бүтээсэн тухайгаа сошиал хуудсандаа хуваалцжээ. Монголд төдийлөн хийгдээд байдаггүй сэтгэхүйн триллер төрлийн "ЭТГЭЭД" МУСК-ны гол дүрийг бүтээсэн бөгөөд энэхүү кино нь тун удахгүй буюу 02.04нд нээлтээ хийх юм байна. Киноны зураг авалт цаг агаарын хүнд нөхцөлд хийгдсэн, мөн тоглосон жүжигчдээсээ сэтгэл зүйн хувьд маш хүнд шалгуур шаардсан нь нэг талаар том сорилт болсон гэнэ.

Сонирхолтой нь жүжигчин Г.Эрхэмбаяр хувьд ухаалаг утас огт хэрэглэдэггүй бөгөөд, жижиг нокиа загварын утас барьдаг ажээ. Тийм ч учраас хүмүүсийн сошиал дээр идэвхтэй байх, хувийн амьдралаа хэт нээлттэй оруулдаг зэргийг гайхдаг гэнэ. Саяхан аав болсон найз нь сошиал хуудаснаа өөрийнхөө сэтгэгдэл, шинэ хүүхдийнхээ зураг зэргийг хэтэрхий нээлттэйгээр хуваалцсаныг шүүмжилж, хэт хуучинсаг байдлаар хандсан нь түүний эргэн тойрныхны дургүйг ихэд хүргэжээ. Хувийн амьдрал бол хувийн л байх ёстой гэх түүний хуучинсаг үзэл нь зарим үед түүнийг “ЭТГЭЭД” ааштай нэгэн мэт сэтгэгдэлийг бусдад төрүүлдэг бололтой.