Буян үйлдэгч хэмээх усан барс жилийн Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр 12:00 цагаас эхлэх гэж байна.

Энэ жилийн Сар шинийн бөхийн барилдаанд сэргээшийн асуудлаас үүдэж, Улсын аварга Н.Батсуурь, Улсын заан Р.Пүрэвдагва нарыг барилдуулахгүй гэх шийдвэрийг Үндэсний бөхийн холбооноос гаргаад байгаа.

Тэгвэл тус бөхийн барилдаанд Улсын аварга Н.Батсуурь оролцохоор Монгол бөхийн өргөөнд хүрэлцэн иржээ. Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсад хууль үйлчлэхгүй болсон юм байна. Хүний эрх, эрх чөлөө хамгийн их хөндөгддөг болсон юм байна. Монголын Үндэсний Бөхийн холбооны Тэргүүлэгчдийн шийдвэр дээр нэг ч гарын үсэг байхгүй хуулбарыг надад сая өглөө. Энэ бол надад бол утгагүй шийдвэр байна. Надад гарын үсэггүй хуулбар өгсөн болохоор өнөөдөр барилдахаар ирсэн. Гэвч бөхчүүд дэвжээ рүү гараад явчихлаа. Сар шинийн барилдааныг маргаантай битгий болоосой гэдэг үүднээс ухамсраараа жагсаж гарсангүй ээ” гэлээ.