Солонгосын олон ангит кинон дээр хааны ордны дэг журам хэмээн бусдыг хавчин хяхаж, ялгаварлан гадуурхаж буй ээдрээт амьдралын тухай өгүүлсэнтэй ижил үйл явдал Монголын төрийн ордонд болдог бололтой.

йСүүлийн үеийн олон нийтийн цахим ертөнцийн нэгэн том сэдэв нь “ялгаварлан гадуурхалт” хэмээх асуудал байлаа. Тэгвэл 2012 оны сонгуулийн дараа сөрөг хүчин болсон МАН-ын гишүүд хаа явсан газраа байнга ялгаварлан гадуурхалтад өртөн “болохгүй”, “зөвшөөрөхгүй” гэсэн хариултад амаа таглуулдаг болжээ.

йХэдий сөрөг хүчин болсон ч хуулиар олгогдсон эрхээ эдэлж жирийн хүмүүсийн дунд ардчилсан улс орондоо амьдрах эрх нь нээлттэй. УИХ дахь МАН-ын бүлгийн ажилтнууд энэ тал дээр ихээхэн шүүмжлэлтэй байгаа бөгөөд УИХ-ын Тамгын газар, Төрийн тусгай хамгаалалт зэрэг газрын албан тушаалтнуудтай холбоотой ялгаварлан гадуурхаж байгаа тухай баримт дэлгэжээ. Тэд өөрсдийн “жиргээндээ” ийн өгүүлжээ:

йыӨдгөө УИХ-д МАН 26 гишүүнтэй бөгөөд тэдний хэлсэн үг, хийж буй үйлдлийг сурвалжлах зорилготой бүлгийн ажлын албаны дүрс бичлэгийн камер, зургийн аппаратыг чуулганы танхим руу оруулдаггүй байна. Энэ талаар удаа дараа хүсэлт тавьж дарга даамлуудын хөлд суудаг авч тусыг эс олжээ. Эрх баригч намуудын гишүүдийн илүү дутуу кноп дарж тааваараа тарвалзаж байх үеийнх нь зургийг авчих нигууртай тул ийнхүү болгоомжилсон бололтой. Тэр ч бүү хэл бусдын кноп дардаг гишүүдийн зургийг авахгүй ээ гэж гуйгаад ч хөөрхийс тусыг эс олжээ.

йТөрийн ордны хашаанд бусад нам, эвсэл холбоодын автомашинууд чөлөөтэй орж гардаг бол харин тэд тийм биш. Шөнө орой болтол ажилласан ч тэдний автомашиныг ордны хашаагаар оруулахгүй. Амралтын өдрүүдэд ч тэд ордны эргэн тойронд зогсоол хайн гиеүрч байдаг тухайгаа мөн л бичжээ. Хуулийн дагуу байгуулагдсан, яг адилхан ажиллаж амьдрах эрхийг цаасан дээр баталгаажуулсан хэдий ч бодит байдалд ийм л байдалтай байгаа гэнэ.

йУИХ-ын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга хурандаа Ж.Наранбаатар нар энэ мэт ялгаварлан гадуурхаж буй байдалд анхаарал хандуулах шаардлагатай болжээ.

йТөрийн ордон иргэддээ нээлттэй боллоо гэж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлж зарлаж байсан ч хэрэгжилт нь иймэрхүү л байдалтай байна.