Саяхан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зэвсэгт хүчиндээ Донбассын бүс нутагт “тусгай ажиллагаа” явуулах тушаал өгснөө зарласан билээ.

Тэрбээр Украин улсыг бүрэн эзлэх төлөвлөгөөгүй, зөвхөн салан тусгаарласан Донецк, Луганскийн иргэдийг Киевийн довтолгооноос хамгаалах тухай мэдэгдсэн юм.

Путиний мэдэгдлийн дараа Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба тус улсад Оросын эзлэн түрэмгийлэл эхэлснийг твиттер хуудсандаа мэдэгджээ.

“Путин дөнгөж сая Украиныг эзлэн түрэмгийлэх цогц ажиллагааг эхлүүллээ. Амар амгалан байсан Украины хотууд цохилтод өртөж байна. Энэ бол эзлэн түрэмгийлэх дайн. Украин улс өөрийгөө хамгаалж, ялалт байгуулах болно. Дэлхий дахин Путинийг зогсоож чадна, зогсоох ёстой. Хөдлөх цаг нь боллоо” гэж бичсэн байна.

Киев хотод тэсрэлтийн чимээ сонсогдож эхэлснийг тэнд байгаа гадаадын сурвалжлагчид мэдээлжээ.

Эх сурвалж: BBC