Сайн байцгаана уу?  Та нараас тусламж, зөвлөгөө авмаар байна.

 Нөхөр бид хоёр хамт амьдраад найман жил болж байна. Нэг хүүтэй. Хүү маань одоо зургаан настай.  

Асуудал гэх байхаар зүйлгүй  сайхан л амьдарч байна. Гэхдээ сүүлийн үед нөхөр маань нэг л өөр болчихоод байна. Үсний засалтаа, үнэртэй усаа ч өөрчилсөн. Дуу аялаад л,  хувцаслалтандаа их анхаарах болсон.  Хэдийгээр сайхан болж байгаа нь надад таалагдаж байгаа ч гэнэт ингэж өөрчлөгдөж байгаа нь  сэжигтэй санагдаад байнаа.  Өөр эмэгтэй хүнтэй болчихсон юм болов уу? Гэж бодоод утсыг нь сэмээрхэн үзсэн эмэгтэй хүнээс ирсэн  сэжигтэй гэхээр мэсэж нэг ч байгаагүй.   Халаасыг нь орой бүр мэдэгдэхгүй үзэхээр сэжигтэй зүйл байгаагүй.

Гэхдээ эмэгтэй хүний нэг зөн совин байдаг даа.  Нөхөр маань хүнтэй болчихсон юм шиг л санагдаад байна.  Хойноос нь 1-2 өдөр мэдэгдэхгүйгээр тагнуулддаг юм бил үү? Эсвэл нөхөртөө итгээд  анзаараагүй юм шиг орхих уу?