Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт автомашины зогсоолоос болж маргалдан, нэгнийхээ амь насыг хөнөөсөн ноцтой хэрэг гарчээ.

Тодруулбал, энэ гуравдугаар сарын 12-ны өдөр /2022.03.12/ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хүслийн өргөө” хотхоны … дугаар байрны гадна “хүн нас барсан байна” гэх дуудлага хуулийн байгууллагад иржээ.

Ингээд цагдаагийн алба хаагчид хэргийн газарт шуурхай очиход тус хотхонд оршин суух хаягтай иргэн 57 настай Б-г мөн тус байрны оршин суугч 38 настай Ч нь “автомашины зогсоолоос болж маргалдан” гараараа хоолойг нь боож, газарт унаган зодож амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Иймд Ч-г цагдан хорьж, хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.