МоАХ-ы дарга гэх Д.Монголхүү тэргүүтэй тус байгууллагын төлөөлөл мэдээлэл хийж,  Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын хууль зөрчсөн үйлдлүүдийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Д.Монголхүү: "Х.Баттулга үнэхээр гэмт хэрэгт холбогдоогүй юм бол нэрийг нь цэвэрлэх ёстой. Гэмт хэрэг үйлдсэн  бол хуулийн хариуцлага тооцох ёстой. Энэ нөхөр шинэ төмөр зам, "Шинэ сум", Зүүнбаянгийн төмөр зам, Аж үйлдвэрийн парк, Салхитын мөнгөний орд гээд нөхөртэй холбоотой маш олон гэмт хэрэгт холбогдсон.

Мөн ҮАБЗ-ийн лацтай 20 сая доллар хилээр оруулж ирсэн хэрэг байгаа. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн гэмт хэрэгт холбогдчихоод шалгуулахгүй яваад байгаа нь нийгэмд маш буруу жишиг тогтоож байна. Хэрэв Монголын хууль хяналтын байгууллага нь шалгаж чаддаггүй юм бол Европын Холбоо, АНУ-ын холбогдох хуулийн байгууллагуудаар шалгуулна" гэв.