Монголын хэвтээ шахалтын анхдугаар нээлттэй шоу тэмцээн Тусгаар тогтнолын ордны их танхимд болж байна. Уг тэмцээнийг Монголын хэвтээ шахалтын спортын төрөл зүйлийг хөгжүүлэх,энэ спортыг олон нийтэд сурталчилж, таниулан хөгжүүлэх ,энэ спортоор хичээллэдэг тамирчдыг дэмжих  гол зорилготойгоор зохион байгуулж байгаа аж.

"Голден Жим" фитнесс клубээс зохион байгуулж буй уг тэмцээн нь олон улсын Пауэрлифтингийн холбооны дүрмээр зохион байгуулагдах бөгөөд 66 килограммаас 105 килограмм хүртэл 6 жинд тамирчдынхаа ур чадвар авхаалж самбааг сорих юм. Тэмцээнд мэргэжлийн тамирчдаас гадна уг спортыг сонирхогч залуус ч мөн оролцож өөрийн чансаагаа үзэх боломж нээлттэй болж байна.