Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн 31 га газрын 10 га-д барилга байгууламж баригдаж, 6.6 га газарт төлөвлөлт хийгджээ. Үлдсэн сул чөлөөтэй байгаа газрын хашааг өнөөдөр буулгаж эхэллээ.

Тус газрыг ногоон байгууламж, спорт талбай бүхий иргэдийн амарч, зугаалдаг нээлттэй орчин болгохоор хашааг буулгаж байна.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Энэ цэцэрлэгт хүрээлэнд иргэд амардаг, спортоор хичээллэж, тоглодог, соёлын арга хэмжээ зохион байгууллагддаг нээлттэй орчин байх ёстой. Энд барилга байгууламж огт барихгүй. Хашаа арга хэмжээг шуурхайл. Хотын төвөөр байгаа хашаануудыг бүгдийг буулга” гэсэн үүргийг холбогдох албаныханд өглөө.