Зун цаг айлчлан ирсэн энэ цаг үед зайрмагнаас татгалзах хүүхэд багачууд гэлтгүй томчууд ч татгалзахгүй амтархан иддэг. Тэгвэл уншигч та бүхэндээ зуны өдрүүдийг зугаатай өнгөрөөхөд нь тус болох нэгэн сайхан арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна.

Тодруулбал, 50 гаруй жилийн түүхэн замналтай үндэсний ууган үйлдвэрүүдийн нэг төдийгүй сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлдээ манлайлагч Үндэсний манлай үйлдвэр "Сүү Хувьцаат" компаниас "Ice cream festival -2014"-г энэ сарын 31-нд болон зургадугаар сарын 01-ний өдөр Улсын циркийн урд талбайд болно.

Энэхүү арга хэмжээний үеэр, Хамгийн том зайрмаг

                                         5000 төгрөгийн худалдан авалт бүр сугалаатай                 

                                         500 шаар агаарт хөөргөх ёслол

                                         Зайрмагны фестивальд хүрэлцэн ирсэн эхний 100 хүнд "Amore" зайрмаг үнэгүй бэлэглэнэ.

Үүнээс гадна хүрэлцэн ирсэн зочдынхоо дунд "Би зайрмагны мангас", "Мөрөөдлийн зайрмаг" дууг хэн сайн дуулах вэ уралдааныг тус тус явуулах юм. Мөн "Лазер ноен" шоу болно.

Хүүхэд багачуудад зориулсан хөгжөөнт тоглоомууд зэрэг 12 цагийн турш үргэлжлэх сонирхолтой, хөгжилтэй арга хэмжээ хүрэлцэн ирсэн та бүгдийг уйдаахгүй.

Монголын хамгийн анхны "маскарад" шоунд хүрэлцэн ирэхийг урьж байна.