Жүжигчин Уилл Смит Америкийн кино академийн нэрэмжит шагнал гардуулах ёслол “Оскар 2022” наадмаас “Эрэгтэй гол дүрийн шилдэг жүжигчин” шагнал хүртлээ. Түүнийг “Ричард хаан” хэмээх спортын сэдэвтэй киноны гол дүрийг бүтээснийх нь төлөө энэхүү шагналыг олгожээ.

Уилл Смит шагналаа гардаж авахдаа уйлж эхэлсэн тул шууд дамжуулалтын ажилтнууд “Оскар”-ын шторк өгөхөд хүрсэн гэнэ. Дараа нь тайвширсныхаа дараа тэрээр хэлсэн үгэндээ “Ричард Уильямс гэр бүлийнхээ эрэлхэг хамгаалагч нь байсан” хэмээн бүтээсэн дүрээ тодорхойлжээ. Мөн Кино академийнхан болон өрсөлдөгчид, хүрэлцэн ирсэн хүмүүсээс уучлалт гуйсан байна.   

Уилл Смит үүнээс өмнө Британийн кино, телевизийн урлагийн академи (BAFTA)-ас мөн шагнал аваад байсан юм.