Би эхнэртэйгээ хамт амьдраад найман жил болж байна.  Бид хоёр ын амьдрал 3жилийн өмнөөс л хөндий  нэг л хоосон болчихсон гэж хэлж болно.

 Учир нь  бид  байр машины лизингд орчихоод  хүүхэдтэй болно гэж ярьж байсан. Ярьснаар ч болсон.   Тэгтэл эхнэр маань жирэмсэн байхдаа хэт их ажилладаг байсан.  Би ч болиулах гэж их хичээсэн.  Дөрвөн сартайдаа   зулбасан.  Надад хэцүү байсан ч эхнэрээ бодоод  сэтгэл санаагаар байнга л дэмжих болсон. Гэсэн ч эхнэр маань зулбаснаасаа хойш нэг л хүйтэн хөндий болж амьдрал маань ч түүн шиг болчихсон.

Уг нь сэргээх гэж  аялал зугаалга,  болзоо,  эрхлүүлэх, дуртай юмыг нь авч өгөх гээд чадлаараа л хичээх юм.  Ярилцаад үзэхээр  хүүхэд зулбасан тэр үеийг мартаж чадахгүй байна гэх.  Сэтгэл зүйч дээр очье, хамт ярилцъя, дахиад хүүхэдтэй болье гэхээр үгүй гэх юм.  

Яах ёстой бол? Эмэгтэйчүүдээ чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөөч.