УИХ-ын Чуулганаар, Төрийн хэмнэлтийн хуулийн төсөлд дэд дарга нарыг цөөлөх асуудлаар нэлээд хурц хэлэлцүүлэг өрнөж байна.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн байр сууриа илэрхийлж, "Ерөнхий сайдын хувьд би энэ саналаас ухрахгүй!  Хэрвээ энэ санал унаад ямар нэгэн байдлаар өөрчлөгдвөл, төсвийн мэдэгдлийн хүрээнд дахиж оруулж ирнэ" гэдгийг хэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Төсвийн байнгын хорооны саналаар гишүүд хэлэлцүүлгийн явцад олон талаас нь мэтгэлцсэнийг ойлгож байна. Гэхдээ ЗГ-ын саналаар дэмжих зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа. Яагаад гэхээр нэг уут үлдээхээр тэр нь цаашлаад буруу жишиг болж тогтоод яваад байх зүйлийг төсвийн хуулиар хийж байгаа юм.

Өөрчлөлт өвдөлт өгнө. Зарим агентлагийн дэд дарга нар, төрийн өмчит компанийн орлогч дарга та нар больчих хэрэгтэй! УИХ-ын гишүүд рүү ингэж хандаад, ЗГ-ын харьяа байгууллагууд, бас жаахан тийм ёс суртахуунтай, дэгтэй, журамтай, жаягтай байх ёстой! Ерөнхий сайдын хувьд би энэ саналаас ухрахгүй!  Хэрвээ энэ санал унаад ямар нэгэн байдлаар өөрчлөгдвөл  Төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд дахиж оруулж ирнэ.

Тэгэхээр, Төрийн өмчиин үйлдвэрийн газар, олон жил 200-аад хүн байгаа. Энийг зүгээр том агуулгаар нь хүлээгээд авчих хэрэгтэй. Автомашин дээр ч гэсэн. Цахим  систем рүү оруулаад л ашиглалтыг сайжруулах гэж байгаа болохоос биш заавал би машинтай байна, тэр машинтай биш байна, би жолоочтой, үгүй гэдэг хандлагаа олон улсын жишиг рүү өөрчилчихмөөр байна. Ийм нэг ил далд лоббинуудаа больчихмоор байгаа юм. Тийм учраас УИХ-ын эрхэм гишүүд та бүхнээс эцсийн хэлэлцүүлэг дээр Засгийн газрын гаргасан саналын дагуу дэмжиж өгөхийг хүсье.”