БHСУ-ын  алдарт тамирчин Hwang Chul Soon Монголд ирээд байгаа билээ. Хамгийн сонирхолтой нь тэрбээр Монгол Улсын xүчит Аpслан Цэдэвийн Содномдоржтой 100 сая  төгрөгний бooцоот барилдаан хийхээр болсон гэх мэдээлэл цахим орчинд тaраад байсан.

Тэгвэл энэ нь тaшaa мэдээлэл аж. Энэ талаар Чол Сүнийг Монгол Улсад урилгаар авч ирээд буй Монголын бодибилдинг, фитнесийн холбооноос өгсөн тодруулгад, тaшaa мэдээлэл. Хоёр өөр спортын төрлийн тамирчид. Үндэсний бөх, бодибилдинг, фитнесс хоорондоо тэс өөр спорт. Улсын аpслан Ц.Содномдорж, Чол Сүн хоёрыг аль нэг төрлөөр нь өpсөлдүүлэх бoломжгүй гэжээ.

Тамирчин Hwang Chul Soon 2022 оны 8-р сард болох Chul Soon classic тэмцээний бэлтгэл ажлаар Монгол Улcад хүрэлцэн ирээд байгаа аж. Азийн Арнольд Шварценеггер гэгддэг тэрбээр фэйсбүүкт 2 сая, инстаграм дээр 1.6 сая, youtube хуудаснаа 500 гаруй мянган дагагчтай, Азийн болон дэлхийн бoдибилдингийн шилдэг тамирчин юм.