1. Киноны үндэс бол зохиол. Төрийн соёрхолт Д.Норовын зохиол бүтээлүүдээс ШИЛДЭГ нь хэмээн зүй ёсоор нэрлэгддэг ХӨХ ТАВИЛАН туужийг зохиолчоос албан ёсны эрхийг авч хийсэн УРАН САЙХНЫ КИНО юм.
  2. Найруулагч Т.Алтантуяа ХӨХ ТАВИЛАН туужийг уншаад 2014 онд МҮОНТВ –д ажиллаж байсан Д.Норов агсантай уулзаж кино болгох хүсэлтэй яваагаа ярьжээ. Зохиолчид ЭМЭГТЭЙ НАЙРУУЛАГЧ туужийг нь кино болгоё гэсэн анхны тохиолдол байсан учир дуугүй сууж бодолхийлэв. Учир нь Д. Норовт ХӨХ ТАВИЛАН р кино хийе олон ангит кино болгое  гэсэн санал нэг бус удаа ирсээр байжээ. Зохиолч албан ёсоор ХӨХ ТАВИЛАН –н эрхийг худалдан авбал болно гэж зөвшөөрөв. Гэвч Т.Алтантуяад тэр үед зохиолын эрхийг авах бэлэн мөнгө байсангүй...
  3. ХӨХ ТАВИЛАН туужийг анх Т. Алтантуяа найруулагчид уншуулсан хүн бол залуу жүжигчин Э. Чамин –Эрдэнэ ба Чамиа ЭХ ОРОН ДУУДАЖ БАЙНА киноны гол дүрд тогложээ. Номоо тэврээд Д.Норов гуайтай ч хамт уулзаж...Мөнгөн дээр гацсан хоёр хөрөнгө оруулагч хайхаар тохироод явцгаажээ...
  4. 2014 –онд Т.АЛТАНТУЯА Дэлхийи гурван том кино наадмын 1 Францын КАНН кино наадмыг албан ёсоор сурвалжлах эрх авч КАНН НААДАМ-д оролцов. Дэлхийн шилдэг кинонуудыг шимтэн үзэж суухдаа найруулагч ХӨХ ТАВИЛАН –г заавал кино болгоно гэсэн зорилготойгоор МОНГОЛ доо буцаж ирэв. ХӨХ ТАВИЛАН бол ЖИНХЭНЭ МОНГОЛ –г төлөөлж чадах кино болно гэдэгт тэр итгэлтэй байжээ.
  5. 2017 –н онд М-ОЙЛ компанийн захирал Б.Пунсалмаа МОНГОЛ МӨРӨӨДӨЛ нэвтрүүлэг хийхээр болж найруулагч хайсаар хэдэн сар болжээ. Ингээд Т.Алтантуяа энэ нэвтрүүлэгт ажиллаж тэд анх танилцжээ. Монгол мөрөөдөл нэвтрүүлгийг Б.Пунсалмаа өөрөө хөтлөхөөр болж Т. Алтантуяа түүнд ярих ур чадварын сургалт өгчээ. Б. Пунсалмаа урлаг утга зохиолд дуртай сайн зохиолуудын шимтэн уншигч тул Т. Алтантуяагийн санал болгосон ХӨХ ТАВИЛАН туужийн уншаад КИНО БОЛГОЁ БИ ХӨРӨНГӨ ГАРГАЯ гэв.
  6. Тэд Д. Норов зохиолчтой уулзан туужийн эрхийг албан ёсоор худалдан авч 2017 оноос кино зохиол болгохоор хамтран  ажиллаж эхлэв. Д. Норов гуай МҮОНТВ –д ажил ихтэй байсан тул В.Агар / Алдарт жүжигчин Цагааны ЦЭГМЭД –н зээ хүү/ ХӨХ ТАВИЛАН –г кино зохиол болгожээ.
  7. Т. Алтантуяа ХӨХ ТАВИЛАН кино группийг бүрдүүлж зураг авалт хийх ГОВЬ –АЛТАЙ аймаг ЭЭЖ ХАЙРХАН тийш толгой баг илгээв. ЭЭЖ ХАЙРХАН –аа аргадан цацал өргөж зураг авалтын хугацаа зураг авалт хийх газрууд мөн киноны гол дүрд тоглох бяцхан хүү /Б. ТЭМҮҮЖИН /...гээд бүх зүйлийг КИНО ЗОХИОЛЧ НАЙРУУЛАГЧ В.АГАР удирдан зохион байгуулжээ.
  8. 2018 –оны 9 –н сард ХӨХ ТАВИЛАН ГРУПП ЭЭЖ ХАЙРХАН-г зураг авалт хийхээр зорив....

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

...ГОЛ ДҮРИЙН ЖҮЖИГЧДИЙГ ХЭРХЭН СОНГОВ...

...ЗУРАГ АВАЛТЫН ҮЕЭР ТЭДЭНД ЮУ ТОХИОЛДОВ...

.... БАЯРЦЭЦЭГ ОГОТНО ИДЖЭЭ....гэх мэт дараагийн мэдээллээс сонирхон уншина уу...