Хүн өөрийгөө таньж мэдэх нь хамгаас чухал ажээ.Бид өнөөгийн нийгэмд ямар төвөгтэй ,ээдрээтэй,зовлонтой тойрч будилж амьдарч байна вэ.

Сайхан амьдрах гэж хичнээн ихээр чармайна вэ?  Эд баялаг ,хөрөнгө мөнгө хэнд ч хэрэгтэй байлгүй яахав.  Ая тухтай амьдрах хүслээ биелүүлэх нь мэдээж тун чухал юм.Энэ хүслээ биелүүлэхийн тулд яарах,сандрах,тайван биш байх,уурлах,айх,гомдох,атаархах,үл итгэх, хууран мэхлэх,дайсагнах,үзэн ядах,шүүмжлэх,бардам зан гаргах ,долигнох , сэтгэлээр унах ,уйтгарлах, урам хугарах шаардлага байна уу?  Бас архичин, авилгачин, донтон, өвчтөн, янхан, хулгайч зэрэгт мэргэших гэж үү.

   Мэдээж зөвхөн Монголд биш л дээ.

 Энэ хүн төрөлхтөн ер нь хаашаа яваад байна вэ? Арабын бараг 20-иад орнуудын дайн тулаан, террористууд, Америк болон Европын орнуудын эдийн засгийн хямрал, Азийн орнуудын байгалийн гамшиг,төрөл бүрийн сүйрлүүд,Африкийн орнуудын байнгын өлсгөлөн,өвчин гээд тоочоод баршгүй сөрөг мэдээллүүд...

   Биднийг ямар ирээдүй хүлээнэ вэ? Мэдээж сайхан ирээдүйд  хүрэх олон гарц байгаа байлгүй дээ.

   Эгэл жирийн энгийн  гарц байна. Монголчууд маань итгэнээ.

   Аливаа зүйл 2 талтай байдаг.Гадна тал дотор тал, арга ба билэг,шинж чанар буюу мөн чанар гэх мэт.

   Хүн ч ялгаагүй арга,билэгээс тогтдог.Тэгвэл хүмүүний бүтэц язгуурын нэг тал болох бие организмыг хамгаалах,оюун ухааныг хөгжүүлэх,нийгмийг төлөвшүүлэх хүндтэй үүргийг төр,засаг маань удирдан зохион байгуулдаг биз ээ.

   Тэгвэл хүмүүний нөгөө тал болох бараг үндсэн ихэнх мөнхжингүй,мөн чанар –сэтгэл, далд ухамсар, сүнс зэргийг нь хэн хариуцах  вэ?

   Тэртээх 13-р зуунаас өмнө ч, хойно ч одоог хүртэл Бидний Монголчууд ойлгохдоо Хүн –Сэтгэлийн амьтан гэдэг биз дээ.Их Эзэн Богд Чингэс хааны энгийн нэгэн хэлц үг болох ,,Сэтгэлийг нь эзэмдвэл бие нь хаа холдох,, дайсныхаа ч  сэтгэлийг таньж нөхрөө болгодог агуу түүхийг санацгаая.

   Өнөөдрийн бид билэг судлалын талаар даан ч хомсхон мэдлэгтэй ба Сэтгэл,Далд Ухамсарын тухай ойлголтыг буруу,зөв орчуулсан,бичсэн номноос ойлгохыг хичээх ба амьдралдаа ашиглах боломж бараг байдаггүй юм. Сүнсний тухай бүр сонин.Шашин номынхны номлолыг  айдас ,мухар сүсэг талаас нь түвийлгэн итгүүлж, оюун ухааныг нь мунхруулж  хүмүүсийн тархи угаан өнөө цагийн мөнгө олох хэрэгсэл болгосод ч зөндөө.Шашин гэдэг нь санскрит хэлнээс  сэтгэлийг судлах ухаан гэсэн үг гэжээ.Тэгвэл Будда,Бөө,Христ,Лалын шашны номлол нь зориулалтынхоо дагуу үйлээ эрхэлдэг байсансан бол ямар их аз жаргал,гайхамшиг болох байсан бол доо. Естой л Хүн гэдэг чинь ариун сайхан уужуу сэтгэлтэй, орчлон ертөнцөд гариг,нар, сар, мөнхтэнгэрийн мэдлэг, шүтлэг, шүтэн барилдлагатай, аз жаргал, амар амгалан,баяр баясгалан, бие биенээ хайрлах , хүндлэх заяа нь дэлгэрэх байсан биз ээ.

   Бид өөрөө өөртөө жинхэнэ эзэн  нь байж  Сэтгэл, Далд Ухамсараа жолоодох нь хамгаас чухал юм. Хүмүүн  өвдөж зовж, ажил төрөл бүтэхгүй бүүр аваар осолд орж байгаа л бол шалтгаан буюу буруу гаж мэдээлэл нь  мөн чанар болох Сэтгэл, Далд Ухамсарт заавал байх нь байгалын хууль юм.Учир нь Бид Орчлон Ертөнц ,байгалийн салшгүй нэг хэсэг ба хэрвээ Тэнгэр Газар мөнх л юм бол Та ч мөн ялгаагүй мөнх гэж Эртний Мэргэд үздэг.

   Бидний сэтгэлд хүсэл тэмүүлэл, шунал, уур хилэн, үзэн ядалт,баяр баясгалан, хайр, итгэл үнэмшил, бишрэл гэх мэт бүгд бий.Таны сэтгэлийн мэдрэмж, мэдээлэл бүр  өөрийн онцлох бие эрхтэн дээр бодижин баяжуулагдсаар байдаг.Үүнд:

Сэтгэл хямрахад гэдэс дотор өвдөж хоол муу боловсруулагдах ба Таны Далд Ухамсар ,,амраач! тайвшраач!,,гэж сануулж байдаг.Зарим хүмүүс мөр чилэх,хуян хөөрлөө гэдэг нь сэтгэл санаа зовоход үүсэх ба Таны Далд Ухамсар чинь ,,сэтгэлээ тайван байлгаач!,,гэж хэлж буй хэрэг.Таныг санаа зовох, сандарч мэгдэн бухимдахад чинь нойргүй болгоно,гэнэт айж цочиход бөөрний өвчин,дүр эсгэхэд толгойн өвчин,сэтгэлийн дарамттай үед хоолны шингэц муудан ходоод өвддөг ба цочмог ууртай , юманд итгэдэггүй хүмүүсийн элэг, ялангуяа эрчүүд үзэн ядалт, хардалтаас  харвалт, саажилт ,мэдээ алдахад хүрч ,хуучин үзэл бодлоо өөрчлөх дургуй, уян хатан биш бол татанхай болж,  үлбэгэр сул байж эрч хүчгүйдэн мөн санхүү доройтвол нуруу өвддөг учраас аливаа  юманд хүсэл сонирхолтой идэвхтэй байгаач гэж Далд Ухамсар чинь сануулж байдаг. Дотроо хадгалсан цочир уур ,хорсол цөсний хүүдийг үрэвсүүлж удаан хадгалсан энэ сэтгэлийн мэдрэмж чулуу болох ба түрэмгий зан чинь үе мөч,үе мултрах,үений хавдар үүсгэж,гомдвол ходоодны шархлаа, 12 нугалаа гэдэс, арьсны загатнаа үүсч ,өшөө авахыг хүсвэл төрөл бүрийн гэмтэл, үе мөчний таталт, азгүй тохиолдлыг дууддаг ба харуусан урам хугарвал сүрьеэ өвчин, хорон санаа агуулснаараа өөрийгөө хөнөөх программ Далд Ухамсартаа ажиллуулж эхэлдэг. Амьдралд баярлаж өөртэй болон эргэн тойронтойгоо эвтэй байхаас шалтгаалж даралт ,зүрх судасны өвчин үүсч , тэвчээргүй зантай бол чихрийн шижинтэй болж нойр булчирхай өвдөх ба ганцаардвал өнчин тархи сульдаж зөнөглөх ба уйтгар гуниг Таныг цусны өвчтэй болгоно.Гомдож цөхөрвөл арьсны асуудал үүсдэг тул баярлаж талархаж сураарай. Үхэхээс,өвдөхөөс, мөнгө хөрөнгөө алдахаас, зодуулахаас гэх мэт айдаст бодол толгойд эргэлдэж төсөөтэй үйлдлийг өөртөө татдаг. Дээрхи өвчний тохиолдлуудад эм ууж тариа хийлгэх үгүйг Та өөрөө шийднэ биз.Миний хувьд зөвлөхөд сэтгэлээ засахад л эрүүлжих боломж буйг амьдрал дээр баталсан.Та туршаад үз. Хүн өөрийнхөө амьдралдаа ямар нэг шинэ зүйл хийж ,сонирхолтой болголгүй хамаг мөнгөө эм, тариа, эмнэлэгт зардаг бол сул дорой,тэнэгийн шинж л дээ.  Олон Улсын Эрүүлийг  Хамгаалах Байгууллагын шинжээчдийн  мэдээлж буйгаар дотор эрхтний өвчлөлүүдийг эмчлэхэд нийтдээ 200 орчим нэр төрлийн эм байхад хангалттай,гэтэл 100000 орчим нэр төрлийн  эм бэлдмэлүүд зах зээлийг дүүргэж байна гэжээ.

   Гадаад байдал тань Таны дотоод бодлын илэрхийлэл,Таны гадаад шинж чанар чинь дотоодын мөнх мөн чанарын илэрхийлэл юм.Бидний амьдралд шууд нөлөөлөөд байгаа тэр гайхалтай  Далд Ухамсар хаанаас бий болоод байнаа.

   Тэгэхээр хүний тархинаас ухаан- оюун- оюун ухаан- бодол- санаа- үг- ил ухамсар(таван мэдэрэхүйд тулгуурлан) бий болдог ба зүрх сэтгэлээс- сэтгэхүй- сэтгэлгээ- хүсэл- санаа- үг- сэрэмсэр (далд ухамсар) гардаг.

   Та  тархи оюунаа дагадаг уу? эсвэл Та зүрх сэтгэлээ дагадаг уу?

Өнөөдөр нийгмийн хүмүүсийн  дийлэнх ихэнх нь бараг 96%-97% нь оюун ухаанаа хөгжүүлж тархиа дагаж байна.Тархинаас гарч буй ухаан бол төрөлх чанар ба сайн ,муу байж болно.Оюун бол хүн төрөлхтний үүссэн цагаас хуримтлуулан хөгжүүлж үлдээсэн түүх соел,зан заншил юм.Оюун ухаан нь хүн төрөлхний их мэдлэгээс эзэмших явдал.Харин бодол төрж өргөн хүрээтэй энерги бий болгодог асар их бүтээгч сүйтгэгч хүч юм. Хүнд гомдоод сүйтгэгч бодол энерги явууллаа гэхэд нөгөө нь эргээд өвчин зовлон болж өөрт нь ирдэг.Харин хайрын бүтээгч бодол энерги илгээхэд тэр нь эргээд амжилт ,аз жаргал болон өөрт нь ирдэг.Санаа нь бодлын дараа үүсдэг цэгцэрсэн биелэхэд бэлэн болсон бодол юм.Үг нь дуу, авиа,  аялгуунаас бүтэх ба өнөөх Орчлон Ертөнцийг бүрдүүлэгч бүтээлч элчис, эрчис, долигосыг агуулж байдаг ба эсрэг, сөрөг чанартай.Үг болгон авиа эрчим хүч тиймээс үгээр өвчнийг үүсгэдэг,арилгаж болдог .

    Тэгвэл Зүрх Сэтгэл,Далд Ухамсар гэж юу вэ? Хүмүүний мөнхжингүй мөн чанарыг судалж  ойлгохгүйгээр  эрүүл саруул, аз жаргалтай амьдрах боломжгүй юм.Тархины ухамсар,зүрх сэтгэлийн сэрэмсэр зэрэг 2 билэг чанар хүнд байдгийг хольж хутгаад ялгаж салгаж ойлгох аргагүйгээр буруу орчуулах,тайлбар хийдгээс болж амьдралдаа ашиглахад төвөгтэй болгожээ.Далд Ухамсар гэдэг нь тархинаас гарах ухамсар биш үнэн хэрэгтэй зүрх  сэтгэлээс гарах сэрэмсэрийг Далд Ухамсар гэх нээ.Тэгэхээр эрүүл саруул,аз жаргалтай аж төрөхөд,өвчин зовлонд ороогдон эргэж эдгэрэхэд сэтгэлийн сэрэмсэр буюу Далд Ухамсар хамгаас чухал юм.Далд Ухамсараа хөгжүүлснээр Газар,Тэнгэр,Бурханлаг Дээд Хүчинтэй холбогдох агуу их боломжууд байдаг.

   Хүнд тархинаас өөр сэтгэдэг эрхтэн байхгүй гэж үздэг

   Гэтэл зүрх сэтгэдэг,тусгадаг гэсэн Монгол ухааныг , Америкийн хэсэг  эрдэмтэд шинжлэх ухааны хувьд баталгаажуулжээ.Тархины бор гадаргын сэтгэдэг эстэй адил 40000 ширхэг эс зүрхэнд байгааг нээжээ.Монголчууд зүрхэндээ боддог, чин зүрхнээсээ андгайлдаг, зүрх нь палхийн, сэрдхийн, шимшрэн, догдлон, зүрхшээн, зүрх алдан хүлээн авдаг , тэр үйлийн бодилог үндэс нь сэтгэдэг эсүүд болохыг  олчихлоо шүү дээ.Хайрлах, дурлах,өрөвдөх, баярлах, айх зэрэг олон зүйлд тархи оролцдоггүй.Харин зүрхэнд тэр мэдрэмж үүсдэг.Тархиараа хайрласан,  чин тархинаасаа дурласан, оюун ухаанаараа догдолсон Монгол хүн гэж дуулаагүй юм даг.Өнөөдөр хүмүүс яагаад оюуны боловсролд хөрөнгө хүчээ зориулаад,зүрх сэтгэлийн хөгжилд дүлий дүмбэ оргино вэ? Бидний  зүрх сэтгэлд амар амгалан оршвол бидний гэр бүлд,эх оронд, даян дэлхийд  амар амгалан орших нээ.

   Тэгвэл Бидний Монголчууд 13-р зуунаас өмнө,хойно ч зүрх сэтгэл, далд ухамсарын өндөр түвшинд хүрч амьдарч байсан нь түүх , соел, амьдрал ахуй, хэл яриа, харилцаа болон бусад бүх зүйлээс харагддаг ба тийм ч учраас хөх толбот Тэнгэр язгуурт Монголчууд Дэлхийг төвхнүүлэгч Эзэн нь байжээ.Монголчуудын хүн  сэтгэлийн амьтан гэдгийн учир ийм бизээ.Зүрхнийхээ сэтгэдэг эсийг ашигладаг байсан агуу ард түмэн бол зөвхөн Монголчууд юм. Гайхалтай.Энэ бол Монгол хүний аугаа онцлог юм.Зүрхний сэтгэдэг эсээ ашигладаг байсны чинь гэрч хөх толбо юм.

   Хэрвээ Бид зүрхнийхээ гүн рүүгээ төвлөрч бясалгаж чадвал зүрх сэтгэлийн оршихуйд Орчлон Ертөнц, нар сар, од гариг эрхэстэйгээ, өвөг дээдсийн өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн бүх мэдээлэл агуулагдаж байдаг гэж Далд Ухамсарын Их Мастерүүд маань сургадагийн  баталгаа юм .

    Тэгвэл зүрхнээс хүсэл,тэмүүлэл,хайр энэрэл,нигүүслэхүй, өршөөл уучлал, дургуйцэл , үзэн ядалт зэрэг мэдээлэл цацагдаж Далд Ухамсарт кодлогдох ба энэ мэдээлэл нь Орчлон Ертөнцийн Нил Оршихуйд хүрч холбогдон үйлчилдэг аугаа их хүчирхэг болохыг Та төсөөлөөд үз дээ.Монголчууд минь Орчлон Ертөнцийн Нил Оршихуйн түвшинд зүрх сэтгэлээрээ сэтгэж Мөнхтэнгэртэй холбоо тогтоон мэдээлэл авч ашиглан сэтгэлээрээ амьдарч , Дэлхийг төвхнүүлж хүн төрөлхтний ухамсарыг өргөж ,засаж залруулж, ухамсар доройг нь арчин цэвэрлэж Тэнгэрийн Ташуур болж явсан агуу ард тумэн байсан юмаа.Монголын Их Хаадууд бүгд бясалган залбирч астраль аялал хийж  Хэт,Хоосон,Эх чанарын оронд хүрдэг байсан.Тийм агуу ард түмэн байсан учраас Бидний Өвөг Дээдэс минь цэвэр гэгээрлийн ард түмэн гэгээрэнгүй төр улстай байсан ба тиймээс ч цагдаагүй, шоронгүй,намгүй, эмнэлэггүй- эрүүл саруул амьдардаг байсан юм шүү. Монголчууд бол тэнгэрийн хуулиар, байгалын хуулиар амьдарч одон орон,зурхай, тэнгэрийн үйл,тэнгэртэй харилцах  мэргэжилтэнгүүдтэй байсан ба тиймээс  шинжлэх ухаан хөгжүүлэх  шаардлагагүй, тэдэнд мухар сүсэгт автан шашин шүтэх хэрэг байгаагүй  юм.Тиймээс ч  Монголын төр улсад хамгийн чухал яам ,,Тэнгэрт Сүслэх Яам,, төрийн гол үүргийг гүйцэтгэдэг байсан ба 1680 –иад онд  Манжийн нөлөөллийн дор татан буугдсанаар Монголчууд минь  Мөнхтэнгэрээсээ аажим аажмаар холдон холдсоор  өнөөдөр тартагтай тулж хөх толбо л гэрч болон үлджээ.

   Бидний ДНК-ийн уургийн биосоронзон оронд урьдах төрлүүдийн 1500 жилийн мэдээлэл агуулагдаж байна гэж үздэг.Тэгэхээр Бид Монгол удам угсааг хөх толбот Тэнгэрийн Монгол хүн гэдгээрээ бахархахгүй байхын аргагүй юм.

   Одоо үед шинжлэх ухаан үнэхээр гайхамшигтай хөгжиж байна гэж эндүүрэгсэд бараг 100% байх.Бүх шинжлэх ухаан хэр их юм судалдаг вэ? Учир нь Орчлонт Ертөнцийн бүтэц тогтоцын 0,3% нь хатуу , шингэн, хийн төлөвт оршдог. Материаллаг шинжлэх ухаан Орчлонгийн 0,3%-г судалдаг бол үлдсэн 99,7% -нь плазм буюу гал төлвөөр оршдог.Тэгвэл хүний бүтэц бүрэлдхүүний хувьд ч ялгаагүйн  учир нь хүн өөрөө Орчлон Ертөнцийн жижигрүүлсэн хувилбар тул Та өөрийнхөө 0,3% - д итгэж түүнийгээ  хувь хүн гэж ойлгодог байхнээ.Цаана үлдэж байгаа 99,7% нь асвал зохих , асаавал зохих Гал оршихуй юм.Амь- ас- гал гэдэг чинь гал чанараа асаа гэсэн бас нэг утгыг илэрхийлдэг ажээ.Хүнд 108 их наяд эс бий. Тэгвэл хүн  ямар их гэрэл цацруулдгийг энэ тоо Танд хэлээд өгнө бизээ. Хэрвээ  Хүн энэ олон эсээс зөвхөн ганцхан эсийн атомын станцийг  ажиллуулбал ямар их хүч,эрч энергийн  боломж байдгийг төсөөлцгөөе дөө. Хүмүүний гал эргэлтийн тогтолцоо нь гэрэл, цэнэг, цахилгаан биосоронзон, урсгал,элчис, эрчис, хийн эргэлт зэрэг наад зах нь арван бүтэц байдаг. Монголчууд Астрономи- Одон Орон Судлалын хувьд шинжлэх ухаан хөгжихөөс өмнө  одоо судлагдсан од эрхэсийн 75%-г аль хэдийн мэдээд Монгол нэр өгсөн нь өнөөдрийг  хүртэл энэ нэрээрээ явдгийг  одон орон судлаачид хэлээд өгөх биз. Анагаахын шинжлэх ухаан хөгжихөөс өмнө бүр 1261 онд Хубилай хаан Бээжинд анхны Монгол оточийн сургууль байгуулсан  байдаг.Ингээд бичээд байвал Дэлхийн түүх хөх толбот цөөхөн Монголчуудын түүх юм.

   Хүний бие махбод – эрхтэнээс, эрхтэн нь- эсээс, эс нь  ш/у-ны хэллэгээр атом молекүлаас, атом молекүл нь- энергиэс,энерги нь- далд ухамсараас, далд ухамсар нь –хоосноос ( хэт,хоосон,эх чанарын орон  байх ба дүүрэн чанарын орон) бий болох ба товчхондоо хов хоосон зүйлээс далд ухамсардаа аливаа зүйлээ хийсвэрлэн төсөөлж энергийн түвшинд авч ирэн бодижүүлан материаллагжуулах  боломж эхэлдэг.Тэгвэл далд ухамсартай  ,,эрүүл,,гэх программ суулгаж чадвал Далд Ухамсар энергийг удирдан атом молекүлын түвшинд үйлчлэх ба эдгээр нь эсийн түвшинд хүрч эсийг эрүүлжүүлнэ.Эсийг жижиг хүн гэж үзэж болно.Эс ухамсартай бас мэдээлэл хүлээн авдаг ба авсан мэдээллийнхээ дагуу хувьсан өөрчлөгддөг.Тэр бүү хэл хэсэг бүлгээрээ нэгдэж нам байгуулдаг, улстөрждөг гэж туйлшран хошигнох нь  хаашаа юм гэхдээ нэгддэг,бие биенээ муу юманд уруу татдаг бас хайр халамжийг мэдэрдэг гээд бодоод үз дээ.Эс эрхтэнээ доромжлоод,муулаад, голоод гоочлоод байвал Таныг өвчлүүлж, зовоож үхэлд ч хүргэнэ.Аргадаж хайрлавал Таныг өвчингүй эрүүл аж төрөх,төгс эдгэрэхэд тань тусалдаг.Ертөнцийн 99,9% нь мэдээллийн орон юм бол  хүний мэс хүрэхгүй талбайд ,эм очихгүй оронд , химийн урвал явагдахгүй зайд  ч Бид Далд Ухамсараараа нөлөөлж үйлчилж чаддаг юм шүү.Энэ Далд Ухамсар чинь Орчлонгоор дүүрэн хүний гадна ч, дотор нь ч байдаг юм.,,Дээд Эрүүл Мэнд,, номондоо Цэ.Багш минь ,,Мэдээлэл эмчилгээ дүрсийн хичнээн л нарийн шатанд үйлчилбэл эрүүлжилт төчнөөн түргэн байх болно.Эрхтэнийг эрүүлжүүлэх нь хялбар.Эрхтэнийг эрүүлжүүлэхээс эсийг эрүүлжүүлэх нь хялбар .Эсийг эрүүлжүүлэхээс эвцэл эмгэгийг засах нь бүүр амархан.Эвцэлийн эмгэгийг засахаас цөм,бөөмсийн гажигийг өөрчлөх нь хоромхон болох зүйл гэжээ.

   Жижиг умгархан өрөөнд өөрөө төгс төгөлдөржиж хараахан амжаагүй яваа Далд Ухамсар Баяжуулагч,мэдээлэл эмчилгээ,эрчимтэй эрүүлжүүлэх засал хийгч Би вээр Монголчууддаа сүүлийн 3 жил гаруй хугацаанд өөрийн сэтгэл,далд ухамсараар мэдсэн агуу их Багш нараасаа сурсан, туулсан дадлага туршлагаа ашиглан олон зуун өвчтэй,асуудалтай хүмүүсийг эрүүлжүүлэн хүн орчлонгийн зовлонт амьдралын эргүүлгээс гарч амар тайван , эрүүл саруул, элбэг баян амьдрах боломж буйг ойлгуулахыг хичээж явдаг нэгэн билээ.Ямарч өвчин эдгэрэх боломжтой , надад бүх л төрлийн өвчтнүүд ирдэг  ба хувь хүн бүр эрүүл саруулаар сэтгэх сэтгэлгээ,дотоод айдас ,сэтгэл санаа,сүнслэг билэг талын тэнцвэрт бус байдалаасаа салах цаг аль хэдийн болсон байдаг гэж  үздэг.Зайны эмчилгээний явцад эмчлүүлэгч 2 ижилхэн өвчтэй хүн дээр 2 өөр  үр дүн гарах нь зөвхөн тэдний сэтгэлээс үүдэлтэй байдаг.Би хүний Далд Ухамсарыг баяжуулан эрүүлжүүлэхдээ Энерги-Мэдээлэл-Ухамсарын талбартаа Дэлхийд тэргүүлэх алдартай эмч , доктор Сэгү Кришна Рамеш багшийнхаа нууцын эрдмийг ашигладаг ба ,,Дээд эрүүл мэнд,, гэж  Мөнхтэнгэрийн  хүчинд  ухамсартайгаар нэгдэх агуу бүтээлийг туурвигч гавьяат эмч Х.Цэрэндорж багш минь мөн ОХУ-ын  сэтгэл зүйч,мэдрэлийн эмч,доктор Синельников В.В,,Өөрийнхөө өвчнийг хайрла,,гэдэг ном бүтээлүүдийг ашиглаж байгаа юм.

   Бид өөрийнхөө ертөнцийг өөрийнхөө бодол ,мэдрэмж,сэтгэл хөдлөлөөрөө  амьдралыг бий болгож байдаг.Өнөөдөр хүн амын хэт төвлөрөл,хүрээлэн буй орчны ус, агаарын бохирдол,ажлын ачаалал, автомашины түгжрэл,хүнсний чанаргүй бүтээгдэхүүн,буруу хооллолт, бие махбодийн хөдөлгөөний дутагдал ,улстөржих ...гэх мэт бичээд байвал дуусашгүй буруу муу мэдээллүүд,үүнээс үүдэлтэй өвчин ,зовлон, саад бэрхшээлүүд...

   Нэгэнт Та энэ бүгдийг засаж чадахгүйгээс хойш буруу бодлоо,бухимдлаа, гомдлоо түр орхиод хичнээн шударга бус ,тэнэг санагдсан ч хамаагүй буруу тохиолдол бүрийн ард сэтгэл ,далд ухамсараа удирдаад ,жолоодоод тайвширч , тайван байж бүх асуудлыг эргэн харж, хандах хандлага, сэтгэлгээндээ өөрчлөлт оруулснаар Та эрүүл саруул, сэтгэл ханамжтай, баяр баясгалантай байх боломжтой. Харин эсрэгээр үзэн ядаж, уурлаж гомдон,яарч сандрах нь,,адилхан зүйл адилхнаа татдаг,,далд ухамсарын хуулиар бүүр хүчтэй айдас, гуниг, сэтгэл гутрал, бүх төрлийн хямрал болон тань руу буцаад ирдэг.Тэгэхээр Бидний өвчин гэдэг маань сэтгэл далд ухамсрын буруу мэдээлэл эргээд бие махбод дээр бодижон ,баяжуулагдан эрхтэн системийн өвчин болдог.Тэгвэл ямар бодол ямар өвчин үүсгэдгийг харцгаая.

   Хүн бардам ,аминчхан зан гарган бусдаас өөрийгөө илүү гэж бодох нь бусдыг дорд үзэж буйн шинж юм.Өөрийгөө чухалд бодох нь өөр рүүгээ чиглэсэн маш хүчтэй  далд ухамсарын хүчирхийллийг төрүүлдэг.Ийм хүмүүс  өөрийнхөө амьдралд тохиолдож буй хүсээгүй үр дагавар , саад бэрхшээлтэйгээ эвлэрэхийг огт хүсдэггүй ,өөрийн бодлоо зөв гэж боддог.Түүний санаанд нийцээгүй ертөнцийн тухай ,бусдын тухай бодол  бүр нь хорсол, гомдол,үзэн ядалт, зэвүүцэл, атаархлын очийг үүсгэж байдаг.Энэ нь танд зовлонгийн эхлэл,эдгэшгүй өвчин, бүүр үхэл болон хувирдаг.Мөн бусдыг шүүмжлэх  хараах нь тэр хүмүүсийг  ертөнцийн тухай ,ес зүин, амьдралын тухай өөрийнхөө бодолтой нийцүүлэх гэж оролддог.Шүүмжлэгчид нь хүн бүр өөрийнхөө ертөнцөд ,өөрийнхөө бодлоор амьдардаг гэдгийг мэддэггүй, мэдсэн ч ойлгодоггүй. Энэ нь далд ухамсарын болон энергийн маш нарийн түвшинд өөр ертөнц рүү , өөр хүмүүс рүү довтолж байгаа юм.Тэрбээр ойр тойрныхон, өөртөө, хамт олондоо, засаг төр, өнгөрсөндөө , хувь заяандаа, Бурханд гомдоллодог ба яг энэ үед Таны далд ухамсарт өөрийгөө устгах хариу программ ажиллаж эхэлдэг юм.Бусдад сэтгэл дундуур байснаар , шүүмжлэснээр үе мөч,хоолой байнга өвддөг. Мэдээж эерэг зорилгоор хүмүүс,улс орон , засаг төрөө шүүмжилж буй болов ч арга нь зөв бишээ.Ингэж шүүмжилж хүчирхийлснээр  хүчирхийллийг төрүүлдэг.Энэ шүүмжлэл нь өнөөгийн нийгэмд , улс төрд, намд, гэр бүлд, найз нөхдийн дунд бодитойгоор хэрэгжиж  буй ба эцэстээ хараал, жатга, муу дом хийцгээж, энэ нь эрт, орой  хэзээ нэгэн цагт энергийн хуулиар өвчин, азгүйтэл, зовлон болон  эргэн ирдэг ажээ.Хэрвээ Танд бусдын ямар нэг юм таалагдахгуй байгаа бол өөрийнхөө дотоод руу өнгийдөө!!!  Шалтгаан нь Танд байгаа учир нь адил зүйл адилийгаа татдаг шүү дээ. Тиймээ бүх юм маш энгийн.Та өөрийнхөө харилцааг өөрчилмөгц цаад хүн зайлшгүй өөрөөр хүлээн авдаг.  Хэрвээ Та амьдарч байгаа улс орон , төр засгаа бүрэн төгс байхыг хүсдэг бол шүүмжилж,сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэхээ болиорой. Ямар ч сайн юманд хүргэхгүй эсрэгээрээ дорддог. Харин Та эргэн тойрондоо хайр ,хүндлэл, өв тэгш байдлыг бий болго.Өөрийнхөө ертөнц,өөрийнхөө жижиг улс өөрийнхөө  сэтгэлгээндээ өөрчлөлт хийснээрээ Та ертөнцөд  өөртөө, улс эх орондоо хувь нэмрээ оруулж байгаа юмаа.Учир нь Та нэг том юмны зөвхөн нэг хэсэг нь шүү дээ.Хүн болгонд өөрийн гэсэн амьдралын зам байдаг. Зөвхөн Таны ертөнц онцгой биш, бусдынх  ч бас онцгой. Бусдыг буруушаах нь шүүмжлэхээс илүү аюултай ба далд ухамсарт илүү гүн нэвчин илүү хүнд өвчин үүсгэдэг. Хэрвээ Та бүлэг хүмүүсийг буруутгавал хариуд нь маш хүчтэй сөрөг хүчирхийлэл зөвхөн Танд биш  үр хүүхдэд чинь ирэх болно. Мэдээж Та эерэг , сайн сайхны төлөө хүсэлдээ автан буруушаасан ч арга нь буруу юмаа. Бодол болгон үйлчилдэг ба сайн нь Таны төлөө, муу нь Таны эсрэг юм.Архичинг үзэн яддаг ээж архичин хүүтэй,хүмүүжилгүй ,үзэл сурталгүй хүмүүсийг үзэн яддаг эцэг эх гэмт хэрэгтэн,архичин,хар тамхичин хүүхэдтэй, эмэгтэйчүүдийг жигшдэг эрчүүд хурцах чадвар буюу эр хүний бахархал болсон чадвар нь буурч,эрчүүдийг үзэн яддаг эмэгтэй сав,өндгөвчний өвчтэй эсвэл үргүйдэлд хүрэх гэх мэт үргэлжлэнэ.Буруушаагчид ихэнхдээ эмчилгээгүй гэгдэх хүнд өвчин хавдар,архи,хар тамхинд донтдог ажээ. Шүүмжлэх,буруутгах, жигших, үзэн ядах зуршлаас салах маш амархан.Орчлон Ертөнц ,Мөнхтэнгэр аугаа хүн бүрт ижил тэгш, шударга үйлчилдэг.Та ч түүний салшгүй нэг хэсэг юм. Та зөвхөн өөрийгөө өөрчилж чадна.Бүх юм маш энгийн .Эрүүл саруул амьдарч,эрүүл үр удамтай байя гэж хүсдэг бол өөрийгөө л өөрчлөгтүн!!! Мөн дотно хүмүүс, хөрш, нутаг усныхандаа, эх орон , бусад улс гүрэн, энэ Дэлхий, соел иргэншил бүгдэд нь аз жаргал сайн сайхныг хүсэж сурцгаая. Амьдрал дээр хүмүүс төр засгаа дандаа харааж , муулж  байгаа нь сонсогдож байна.Тэгвэл ,,муу ,, төр засгаас ямар сайн юм хүлээгээд байгаа юм. Юу хүлээнэ түүнийгээ л авдаг шүү дээ.Бусдад  АМЖИЛТ хүссэнээр Бид өөрийнхөө амьдралд ч АМЖИЛТыг татдаг.Бусдын  АЗ ЖАРГАЛ,АМЖИЛТанд баярлаж сурснаар Та ч АЗ ЖАРГАЛ ,АМЖИЛТыг өөртөө татна шүү дээ. Бид СЭТГЭЛгээгээ өөрчилснөөр хүссэндээ хүрэх цагт ирлээ.

Хүн төрөлхтнийг  дахин сэрээх шинэ цагийн хаяанд Монголчууд иржээ.

  Элжигэн овогт Жамбажамцын Отгонбаатар