"Голден жим" фитнесс клубээс Powerlifting-ийн хэвтээ шахалтын анхдугаар аварга шалгаруулах нээлттэй тэмцээн өнгөрөгч амралтын өдөр буюу энэ сарын 24-нд зохион байгуулагдсан билээ.

Тус клуб нь Монголын хэвтээ шахалтын спортын төрөл зүйлийг хөгжүүлэх, энэ спортыг олон нийтэд сурталчилж, таниулан хөгжүүлэх ,энэ спортоор хичээллэдэг тамирчдыг дэмжих  гол зорилготой аж.

Энэ удаагийн тэмцээн нь 6 жингийн ангилалд болж өндөрлөсөн юм. Шагналын эзэдийг танилцуулбал,

 -66 кг жинд-

"Бумба од" клубын тамирчин Б.Одон тэрүүлж алтан медалийн эзэн,

"Мустанг клуб"-ын тамирчин Баянмөнх Мөнгөн медаль,

"Мистерс жим клуб"-ын тамирчин Чэнгис хүрэл медаль,

-74 кг жинд-

"Дархан клуб"-ын тамирчин Л.Энхтөр алтан медаль,

Хөсгөл аймгаас оролцогч  В.Мягмарпүрэв мөнгөн медаль

"Стронг клуб"-ын тамирчин Л.Ганбаатар хүрэл медаль

-83 кг жинд-

"Голден Жим" фитнес клубын тамирчин Э.Содномпилжээ

"Харти клуб"-ын тамирчин М.Манлайбаатар мөнгөн  медаль

"Алагтай цэцэн клуб"-ын тамирчин Э.Ганхуяг хүрэл медаль

-93 кг жинд-

"Чемпионс клуб"-ын тамирчин Д. Мөнх-Эрдэнэ алтан медаль,

"Голден жим" фитнесс клубын тамирчин Г.Мөнхбаатар мөнгөн медаль

Хөсгөл аймгаас оролцогч Ц.Отгондалай хүрэл медаль

"-105 кг жинд"

"Монгол фитнес клуб"-ын тамирчин Х.Баттөмөр алтан медаль,

"Мустанг клуб"-ын тамирчин Түмэнжаргал мөнгөн медаль

"Стронг клуб"-ын тамирчин Д.Өлзий-орших хүрэл медаль

"+105 кг жинд"

"Стронг" клубын тамирчин Б.Алтангэрэл алтан медаль,

Эрдэнэт хотын тамирчин Эрдэнэхүү мөнгөн медаль

"Феникс" клубын тамирчин Сайфолло хүрэл медалийг  тус тус хүртлээ.

Цаашид энэхүү тэмцээнийг  уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.