МУСТА дуучин Б.Алтанжаргал, Г.Эрдэнэчимэг нар баярын наадмын өдрүүдийг тохиолдуулан “Наад” хэмээх нэртэй Live concert хийхээр болжээ.

 “Наад” лайв концерт долдугаар сарын 9-ний 19:00 цагт “Зайсан хилл” цогцолборын 3 давхарт байрлах  Z'Terra рестораны задгай талбайд болох юм.

Дуунд дуртай түмнээ нэгэн үдшийг ардын урлагаар цэнгэж, амтат дарсаар дайлуулж, өв соёлоороо бахархаж, үндэсний хувцасаараа гоёж наадахыг уриаллаа.