Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж буй. Энэ удаагийн хурлаар түгжрэлийг бууруулах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсний дотор Улаанбаатар хотод орон нутгаас шилжин ирэх хөдөлгөөнийг 2027 он хүртэл зогсоох тухай нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын санал багтаж байгаа талаар өмнө нь мэдээлсэн.

Үүнээс гадна автомашины зогсоолын төлбөрийн доод хэмжээг нэмэх тухай асуудал багтсан талаар НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр мэдээлжээ.

Тодруулбал, дөрвөн цагаас дээш хугацаанд машинаа зогсоовол цаг тутамд 4,500-аас дээш төгрөгийн төлбөртэй болох саналыг хэлэлцэн юм байна.