УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон "Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан салбарын сайд, яамдын төлөөллийг байлцуулахыг шаардав.

Мөн тэрбээр “Нийгэмд үүсээд байгаа хүндрэл бэрхшээл албан тушаалтнуудын хариуцлагагүй байдлаас их болж байгаа. Бүх асуудлыг цар тахал руу чихэж болохгүй. Албан тушаалтнууд хариуцлагагүй ажиллаж байгаа тохиолдол олон байна. Тухайлбал, ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяртай энгийн хоёр талын харилцааны асуудлыг хуралдааны дундуур бараг шивнэх шахам ярихаар “Ярьж байгаа өнгө аяс чинь таалагдахгүй байна” гээд уурлаад утсаа шидчихдэг. Ийм том дарга нар бий болсон байна. Хууль үйлчлэхгүй болохоор ингээд байдаг юм уу.

Төрийн нарийн бичгийн дарга Засгийн газарт ажлаа тайлагнадаг. Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь аав Ц.Нямдорж нь. Төрийн ажлыг төрсөн эцгийнхээ өмнө хариуцна гэж юу байдаг юм.  Энэ бол Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж байна. Хуулиар та хоёрын нэг л ажлаа хийх ёстой. Гэтэл өөдөөс хэрэлдээд сууж байна. Ийм том толгойтой. Бүхнийг дээгүүр шийдээд сурчихсан.

Сургалтын төлбөрөө татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлсэн. Тэгээд төгсөж ирээд төрд таван жил ажиллаад төлбөрөө цайруулдаг журамтай юм гэнэ. Ямар сайхан юм бэ. Тэгвэл бүх залуучууд өөр шиг чинь суралцмаар байна.

Гэтэл чи тухайн үед ингэж болдог байсан юм гээд хэлэлдээд байгаа. Бас Эрдэнэт үйлдвэрт 200-хан мянган ам.доллароор хоёрхон удаа шахаа хийсэн. Тухайн үед болдог байсан. Одоо бол болохгүй л дээ гэж чи ярьсан.  Одоо болохгүй юм бол энэ албаа хашиж болохгүй шүү дээ" хэмээн нэлээд хатуу үгийг ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр руу "чулуудав".