Нөхөр бид хоёр хамт амьдраад  зургаан жил болж байна.  Тэрсхэн гурван хүүтэй.  Дахиад хүүхэдтэй болно гэж ярьж байгаа ч одоохондоо жирэмсэн болоогүй байна.

 Хэн хэн маань  амьдралаа гэж явсаар байгаад  хоёр биендээ анхаарал хандуулахгүй хүүхдүүдээ гэсээр өнөөдрийг хүрсэн байна. Өнөөдөр өөрийгөө толинд хараад хөгширснөө, бас нөхөртэйгээ анх үерхэж байсан үе шигээ дотно байхаа больсноо мэдэрлээ.  Эмэгтэй хүн л болсон хойно эрхэлж, бас гоё романтик баймаар л байна. 

Тэгэхээр би өөрөө өөртөө болон амьдралдаа өөрчлөлт хийх хэрэгтэй гэж бодож байна. Нөхөртэйгээ ярилцах нь зөв гэж бодож байна.   Харин ярилцахад тохиромжтой өдрийг хүлээх хэрэгтэй байна.  Удахгүй нөхрийн маань төрсөн өдөр болох юм. Тэгэхээр тэр өдөр нөхөртэйгээ романтик болзоо хийгээд,  дараа нь орондоо байхдаа ярилцах нь зөв байх.  Романтик байж, хоёр биендээ эрхлээд нэг өдрийг өнгөрөөвөл хуучин шигээ сайхан байх гэж бодож байна.

Бүсгүйчүүдээс, эрчүүдээс  нэг зүйл хүсмээр байна. Эрчүүдэд зориулсан романтик болзоо ямар байвал дээр вэ?   Их гоё санал хэлж өгөөч.