Баярын амралтын өдрүүдэд улсын хэмжээнд хэдэн хүүхэд мэндэлснийг Нийслэлийн эрүүл мэндийн хөгжлийн төвөөс тодрууллаа. 

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрүүл мэндийн мэдээллийн албаны мэргэжилтэн Х.Дэлгэрмаа "Улсын хэмжээнд долдугаар сарын 8-16-ны байдлаар

  • Төрсөн эх -1,533 
  • Амьд төрсөн хүүхэд -1,543 бүртгэгдсэн. 

Харин амьгүй төрөлт тав байна. 

Улаанбаатар хотын хувьд 842 эх төрж, 851 хүүхэд мэндэлсэн. Амьгүй төрөлт хоёр байсан" гэв.