“Х ТҮЦ” хамтлагийн жүжигчин Тэмка, Нарансолонго хоёрыг гэр бүлийн хүмүүс гэдгийг монголчууд мэднэ. Харин сүүлийн үед урлагийн хосуудыг маань ам зөрж салах дээрээ тулсан гэх мэдээлэл цацагдсан.

Гэтэл энэ хоёр маань шинээр хамтлаг байгуулан ажиллаж эхэлжээ. Шоу драм, телевизийн нэвтрүүлэг, кино зэрэг төрлөөр хүч үзэхээр “Эмоци” нэртэй хамтлаг байгуулсан байх аж. Энэ бүхнээс харахад тэр хоёрын салсан гэх мэдээлэл худал байсан бололтой.

Тайзны урлагийн отгон хамтлаг “Эмоци” тавдугаар сард анхны тоглолтоо хийхээр бэлтгэлдээ гарсан бөгөөд тоглолтондоо зориулж клип хийж байгаа аж. Энэ клип нь ирэх долоо хоногоос цацагдах юм.