Малчид ард, иргэдийн ахнааралд:

Өнөөдөр ихэнх нутгаар хүчтэй салхи шуурга шуурч, үдээс хойш баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2014 оны 06 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зарим газар болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр  түр зуурын бороо орно. Салхи нутгийн баруун хагаст хойноос бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 12-17   градус, говь талын нутгаар 30-35 градус, баруун зүгийн   нутгаар 16-21 градус, бусад   нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. 21-23 градус дулаан байна. Оройдоо эрс сэрүүснэ.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус дулаан, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 6 дугаар сарын 02-ноос 2014 оны 6 дугаар сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

2-нд төвийн нутгийн хойд хэсгээр, 3,4-нд ихэнх нутгаар, 5-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 2-нд говь талын нутгаар, 3,4-нд зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. 3-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.