Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу Улсын баяр наадамд дөрөв, түүнээс дээш давсан бөхөөс допингийн шинжилгээ авдаг.

Энэ жилийн наадамд барилдсан бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариу бүрэн ирж дууссан эсэхийг Бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригоос тодрууллаа. 

Тэрбээр "Шинжилгээний хариунууд ирж байгаа. Одоогийн байдлаар 80 хувь нь ирээд байна. Хариунууд бүрэн ирсний дараа олон нийтэд мэдээлнэ. Мөн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан шиг бөхчүүдийн сорьцоос допинг илэрсэн эсэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байна" гэлээ.