Цахим орчинд хуурамч хаяг ашиглан “Жолооны эрх сэргээнэ, үнэмлэх шууд гаргаж өгнө, ангилал ахиулна” зэргээр гишүүд ихтэй томоохон зарын группуудэд зар байршуулан бусдыг залилж, иргэдэд хохирол учруулж байсан этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоолоо.

Иймд иргэд та бүхэн хуурамч зард итгэн бусдад залилуулж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилэн сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.