Тэргүүн шадар сайд, Хот хариуцсан сайдтай танилцӨнөөдрийн байнгын хороо,чуулганы нэгдсэн хуралдаанаар Тэргүүн шадар сайд, Хот хариуцсан сайд гэсэн хоёр албан тушаалыг албажуулахаар Засгийн газрын бүтэцэд өөрчлөлт оруулахаар болсон.

Тэгвэл Засгийн бүтэц хийгдэхээс өмнө Тэргүүн шадар сайдад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Хот хариуцсан сайдаар Ж.Сүхбаатар нар болох тохироогоо хийжээ. Ж.Мөнхбатын хувьд тус албан тушаалд томилогдох магадлал тун бага байсан ч тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэг болон М.Энхболдын дэмжлэгийг авч ийнхүү тохироогоо хийх болсон аж. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын тухайд гэвэл тэрбээр хотын дарга Д.Сумъяабазарийн саналаар тус албан тушаалд зүтгэх болжээ. Учир нь Д.Сумъяабазар Нийслэлийн намын хорооны дарга, хотын даргын албан тушаалтай учраас өөртэй нь гар нийлж ажиллах хүнээр өөрийн найз Ж.Сүхбаатарыг МАН-ын Удирдах зөвлөлд санал болгосноор түүнийг томилохоор зэхэж буй аж.

 Яг үнэндээ дээрх албан тушаал огт хэрэггүй гэдгийг Ерөнхий сайд болон МАН-ын Удирдах зөвлөлийнхөн сайн мэдэх хэрнээ ийнхүү данхайсан бүтэцтэй Засгийг бий болгож буй нь хачирхалтай ч үүний цаана маш том эрх ашгийн асуудал яригдаж буй нь харагдана.

Гол нь ажил хэрэг нь хэлбэр төдий өөрчлөлт болон хувирч, данхайсан бүтэцтэй хоёр албан тушаалыг бий болгож буй нь МАН улс эх орныхоо эрх ашгийг бус өөрсдийн эрх ашгийг нэгдүгээр эрэмбэлсэнийг дээрх алба батлан харуулж байна. Эцэст нь саарал ордны улаан буйдангаас ард түмнийхээ амьдралыг тольдож суугаа эрхмүүдэд ард түмэн нь шатрын хүү шиг харагдаж байгаа бололтой.

Эх сурвалж: https://paparazzi.mn/