Сайн байна уу? Та бүхнээсээ зөвлөгөө авахыг хүссэн юм. Одоо 28-тай нөхөр, хүүхэдтэй.

Бид 2 хамтдаа амьдраад олон жил болсон. Тэгээд хадмындаа  хамтдаа амьдардаг. Харин одоо жирэмсэн төрөх дөхөж байна. Олон хүмүүстэй нэг дор амьдрах хэцүү юм. Ойрын үед байнга л уур хүрээд дотор бачимдаад найз нөхөдтэйгээ ч уулзах сонирхол алга. Бүх зүйл утга учиргүй хэцүү байна. Эхэндээ жирэмсний үеийн сэтгэл санааных байх гэж бодсон боловч үгүй бололтой. Энэ амьдралаас залхаж байна. Нэргүй  баахан хүмүүсийн ажлыг хийж, хоол ундын бэлдээхээс дургүй хүрчийн. Намайг жирэмсэн гэдгийг мэдээд ажлаас халчихсан. Заргалдах гэсэн боловч чадахгүй явсаар төрлөө. Өглөө боссод л гэрийн ажил хоол унд,энээ тэрээ гэсээр л өөрөө л бухимдаад байх юм. Яаж энэ өөрийгөө сайхан тайван байлгах вэ?