АН-ын гишүүд тус намын залуучуудын холбооны талаар мэдэгдэл хийж, "Шонхор тауэр"-т очиж, АН-ын дарга С.Эрдэнэд шаардлага хүргүүллээ. Энэ үеэр тэд АН-ын байрны цонхийг хагалж, АН-ын тамгыг С.Эрдэнээс авна хэмээн ийм үйлдэл гаргасан юм.

-АН-ын  гишүүн С.ЭРДЭНЭБОЛД:

-С.Эрдэнэ таны алдаа оноо, хар бараантай зүйл байдаг. Эвлэрэх нэг өдөр ирэх байх гэж бодсон. Хэцүү үед та АН-ын  талд зогсч байсан үе байдаг. Яагаад бүтцийн байгууллагаа оролдож  байгаа юм бэ. Өнөөдөр 21 аймаг есөн дүүргээс хүмүүс татна гээд бичиг ирсэн. Намыг нэг туг, тамганд ортол бүтцийг байгууллагаа битгий хагалаач ээ. Хувь хүний хувьд таныг хүлээн зөвшөөрдөггүй юм байна.

-АН-ын дарга С.ЭРДЭНЭ:

-Чи ганцаараа ам хэлтэй юу С.Эрдэнэболд оо. Ийм байдлаас янз бүрийн зодоон маргаан гарвал айж ичих юм байхгүй шүү. Хүн хэлээрэй мал хөлөөрөө гэдэг. Хөдөө хээр явж байгаа биш хоолойгоо шахаад хашхираад байх юм юм. Би яръя болох уу.

Нэгдүгээрт, АН-д нэг тамга бий. Уучлаарай, орос троллтойгоо зайлаарай. Шулуухан хэвлэлийн нүдэн дээр хэлье. Монголыг та нар худалдахгүй шүү. Хэн нэгэн Оросын “гар хөлөөр” Монголыг самруулахгүйн төлөө би энд зогсч байна. АН-д нэг тамга байгаа. Тэр намыг үндэслээд үүрийн тэмдэг хийдэг. Хүчин төгөлдөр тамгыг үндэслэн гарсан тэмдэг хүчин төгөлдөр байдаг. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоол, захирамжийг авч гарч ирлээ. Ц.Туваан тэргүүтэй нөхдийн гаргасан хүсэлтийг шүүх хүлээж авахгүй гэж шийдвэр гаргасан.