Улсын нэгдүгээр төв эмнэлгийн цусны тасагт хэвтэн эмчлүүлж байсан иргэн унаж нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал, энэ есдүгээр сарын 15-ны өдрийн /2022.09.15/ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Нэгдүгээр эмнэлгийн таван давхрын цонхоор “Хүн унаж, бэртсэн” гэх дуудлага мэдээлэл холбогдох албанд бүртгэгджээ.

Шалгалтын ажиллагаа явуулахад тус эмнэлэгт хорт хавдар оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан иргэн Ө 28 настай эрэгтэй нь салхивчны цонхоор унасан бөгөөд хүнд бэртэж сэхээн амьдруулах тасагт дөрвөн хоног эмчилгээ хийлгэж байгаад шархаа даалгүй нас баржээ. Өмнө нь тус эмнэлгийн цонхоор хоёр иргэн унаж амь насаа алдаж байсан билээ.