Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 48 настай эрэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Мини каб” загварын автомашинтайгаар барилгын арматур төмөр зангидсан суурь нүхэнд автомашины жолооч талаар унаж, толгойн баруун дагз хэсгээрээ арматурын төмөрт нэвт сүлбүүлжээ.

Энэ тухай дуудлага онцгой байдлын газарт есдүгээр сарын 27-ны өдрийн 01:16 цагт ирсэн бөгөөд дуудлагын дагуу очиход Сонгинохайрхан дүүргийн иргэн М осолдсон байсныг 52 минут ажиллан, эсэн мэнд гаргаж, НТТТ-ийн эмч, тус дүүргийн Тээврийн Цагдаагийн хэлтсийн зохицуулагчид хүлээлгэн өгчээ.

Иймд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол жолооч та автомашин жолоодохоос татгалзахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.