Энэ сарын 1-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдварын нэг эерэг тохиолдол илэрчээ. Гэсэн хэдий ч хотын нөхцөл байдал хэвийн, хөл хорио тогтоосон зүйлгүй, зөвхөн халдвар илэрсэн гудамж, орон сууцны хэсгийг хаасан байдалтай байна.

Мөн халдвар илэрсэнтэй холбогдуулан энэ сарын 3, 4-ний өдөр бүх нийтийг ПСР шинжилгээнд хамруулахаар болсон гэж Эрээн хотод суугаа Консулын газраас мэдээллээ.