Өнгөрсөн шөнө төрсөн эцгийгээ онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарчээ.

Хэргийн тухай мэдээлэл оройн 23:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлага, мэдээллийн дагуу албаныхан хэргийн газарт очих үед тус дүүргийн 22 дугаар хороонд оршин суух хаягтай, 16 настай М гэгч нь төрсөн эцэгтэйгээ маргалдаж, хоолойн тус газарт нь найман удаа, хэвлийд нь нэг удаа хутгалж, амь насыг нь хохироосон болох нь тогтоогдоод байгаа аж.

Хэрэг үйлдэх үедээ хэргийн холбогдогч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх бөгөөд түүнийг саатуулан шалгаж эхэлжээ.