Би та бүгдээс нэг зүйл асууж, зөвлөгөө авах гэсэн юм. Би 35-тай гэр бүлтэй залуу, уурхайд тэсэлгээчин хийдэг. Гэр маань хотод байдаг. Амралтаараа гэртээ ирэхлээр эхнэртэйгэ санааснаараа загас наадуулах гэсэн чинь сүүлийн үед надад асуудал үүсээд байна. Миний хийж байгаа ажлаас болоод байна уу эсвэл ийм эрт чалхаггүй болно гэж байдаг болов уу. Би өөрөө галзууртлаа хүсч байгаа хэрнээ миний нөгөөх маань босоод удахгүй буучихаад байх юм. Хамт ажилладаг найзтайгаа нэг удаа ууж сууж байхдаа энэ талаараа ярьтал би зүгээр байгаа гэлээ. Нас чацуу 2 хүн нэг нь зүгээр байхад би ийм болчих гэж дээ. Уул нь урьд нь зүгээр л байдаг байсан. Саяхан нэг зүйл сонслоо бид уурхайдаа тэсэлгээ хийх бодис хороо өөрсдөө найруулж тухайн газраа тэсэлдэг. Хортой хүнд нөхцөлд ажилладаг хүмүүс залуугаараа үргүй болж секс хийх чадваргүй гэх юм. Энэ үнэн юм болов уу? надад туслаач одоо би хаана үзүүлж харуулвал сайн бэ? эрэгтэйчүүдийн сайн эмнэлэг, эмч байвал хэлж өгөөрэй. Баярлалаа