“Токио-2020” олимпын хүрэл медальт жүдоч Ц.Цогтбаатар энэ аравдугаар сарын 08-ны өдөр /2022.10.08/ Узбекистаны нийслэл Ташкент хотод болж буй ДАШТ-нд барилдаж, учраа бөх дэлхийн аварга Японы тамирчин Соичи Хашимотог нэмэлт цагт этэх мэхээр ялсаар Дэлхийн аварга болсон билээ.

Манай бөх нэгийн даваанд Израилын залуу бөх И.Левинийг торгуулиар цэвэр, дараа нь Румыны А.Сулкаг хоёр вазаригаар мөн цэвэр, шөвгийн наймд Канадын А.Маргелидоныг өчих мэхээр цэвэр ялж, шилдэг дөрөвт үлдсэн.

 Тэрбээр өнгөрсөн жил Токиогийн олимпод энэ бөхийг мөн өчих мэхээр ялж, хүрэл медаль хүртсэн билээ. Ийнхүү дэлхийн чансаа шинэчлэгдэж тэрбээр нэгдүгээрт бичигдэж эхэлжээ.