Өнөөдөр /2022.10.29/ Хөвсгөл, Булган, Архангай, Хэнтийн нутгаар, 30-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхтэй холбоотойгоор Авто тээврийн төвөөс зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

 

Иймд орон нутагруу зорчих жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангах, өвлийн дугуйгаа сольж анхаарал болгоомжтой зорчино уу.

 

УЛААНБААТАР-ЧОЙР ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМ ЯГ ОДОО ИЙМ БАЙДАЛТАЙ БАЙГАА БӨГӨӨД ЦАС ҮРГЭЛЖЛЭН ОРЖ БАЙГАА АЖЭЭ.