Найм дахь удаагаа зохион байгуулагдсан “ICT EXPO-2014” үзэсгэлэнгийн үеэр  мэдээллийн технологийн тэргүүлэгч Ай Ти Зон компани анхны монгол ухаалаг гар утас “Могул Сонор”-оо албан ёсоор танилцуулж байсан билээ. Тэгвэл өчигдөр үзэсгэлэнгийн үеэр тодорсон азтай гурван иргэд маань Могул Сонор ухаалаг гар утасны анхны  дээжээс гардан авлаа.

Азтан Ш. Бямбадорж Говь хангай мебель компанийн Санхүүгийн албаны дарга

Азтан Г.Өсөхбаяр хувиараа бизнес эрхлэгч

Азтан П.Чулуунбат Их хаян группын ерөнхий инженер

Энэхүү “Могул Сонор” ухаалаг утас нь андройд 4.2 үйлдлийн системтэй, Dual core процессор, 512 MB RAM, 4 GB багтаамж, 32 хүртэлх GB-ийн SD карт дэмжих боломжтой бөгөөд 4 инчийн өргөн дэлгэцээр интернэтийн орчинд чөлөөтэй ажиллах боломжтой юм.

Дашрамд дурдахад тус утсыг зах зээлд хамгийн хямд буюу 149.000 төгрөгөөр өнөөдрөөс эхлэн Ай Ти Зон дэлгүүрийн салбар төвүүдээр зарагдаж эхлэх бол энэ сарын 20-ноос бусад бүх үүрэн операторуудаар албан ёсоор худалдаалагдаж эхлэх юм байна.