МЗХ-ны дэргэдэх "Nice bike" клубын хамт олон Монголын Залуучуудын Холбооны байрны хажууд дугуйн түрээс, засвар үйлчилгээний төв шинээр нээлээ.

352041йя Уг клуб нь төрөл бүрийн унадаг дугуйг хувь хүн, албан байгууллагуудад түрээслүүлэх бөгөөд ажлын болон амралтын өдрийн аль ч цагаар дугуй түрээслэх боломжтой юм байна. Энэхүү төвийн нэг онцлог нь түрээслэсэн дугуйгаараа өөрийн хүссэн газраараа аялах боломжийг олгож байгаа аж.

Унадаг дугуй түрээслэхдээ заавал цахим үнэмлэхээ барьцаалах бөгөөд нэг дугуй нь цагийн 3000- 3500, өдрийн 16000 төгрөгний үнэтэй байгаа юм байна. Мөн түрээслэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөө, хамгаалалтын малгай зэргийг бэлдсэн байна. Түүнчлэн иргэддээ зөв замаар аялахад нь туслах зорилготой тусгай маршрутыг хүртэл гаргасан байгаа хэмээн тус клубын зохион байгуулагчид нь ярьж байлаа.