Шинэ Ерөнхийлөгч Порошенко тангарагаа өргөхөөр Дээд радагийн /парламент/ ёслолын хуралдаан руу улаан хивсээр алхалж байв. Гэнэт хүндэт харуулын нэгэн цэргийн бие тавгүйрхэж, улмаар зэвсгээ унагажээ. Их халуунаас болж, тэр цэрэг ухаан алдах шахсан байх гэж тоймчид таамаглаж байна.