Хилийн тагнуулын албаныхан БНХАУ-д 300 гаруй монгол охин биеэ үнэлж байгааг судалгаагаар тогтоожээ. Тэдний 70-80 хувь нь сайн дураараа биеэ үнэлдэг гэнэ.

Түүнчлэн Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор хайрцганд хүн нууж, 3000- 5000 юаниар гаргадаг тусгай бүлэглэл байсныг тогтоож, саатуулсан аж. Мөн сүүлийн үед өвөрмонгол иргэд улс төрийн үзэл суртлаар хавчигдан гадуурхагдсан гэдэг шалтгаанаар хил зөрчих нь нэмэгдсэн байна. Тэднийг НҮБ-ын Хүний эрхийн хороотой холбож өгдөг ч, зарим нь хүнд гэмт хэрэгтэн байх нь ч бий гэсэн. Бичиг баримт, штамп хууль бусаар үйлддэг, сум, буу оруулж ирдэг бүлэглэлүүд бий болсон аж.

Ийм нэг бүлэглэлийг хилийнхэн илрүүлсэн байна. Хилээр гаргахыг хориглосон зүйлд хилийнхэн 2005-2008 онд хэрэг бүртгэл хийгээд, улсын орлого болгодог байсан бол 2008 оноос холбогдох байгууллагад хүлээлгэн өгдөг болжээ.