Аз жаргал, баяр баясгалан, инээд хөөр.Зөвхөн хүн төрөлхтөнд л заяасан эдгээр сайхан мэдрэмжийг, дэлхийн хаанаас нэг дор олж болох вэ?

Энэ асуултан долон хүн ДИСНЕЙЛЭНД гэж хариулах бизээ.Үнэхээр ч үлгэрийн тэр оронд ид шид амилж, хүсэл мөрөөдөл биелдэг билээ.

Тэгвэл Голомт банкны хамт олон харилцагчидаа Диснейлэндийн гайхамшигт ертөнцөд зочлохыг урьж, Хонг-Конгийг зорих эрхийг 10 азтандаа олгох зорилгоор “ЭХ ҮРСИЙН БАЯРЫН БЭЛЭГ-ДИСНЕЙЛЭНД” сугалаат урамшууллыг 2014.05.01- 2014.06.01-ийг хүртэл зарласан билээ.

Тодруулбал Голомт банкны харилцагчид өөрийн эзэмшдэг бүх төрлийн хугацаат хадгаламжиндаа болон шинээр нээлгэсэн дансандаа 100,000 төгрөгийн орлого хийх бүртээ 1 ширхэг сугалааны эзэн болсон юм.
Харин энэ сарын 6-ны өдөр Голомт банкны харилцагчдаас азын од атгасан 10 харилцагч тодорч, өөрийн хайртай дотны хүний хамт Хонг-Конгийн Диснейлэндээр аялах эрхтэй боллоо.

441489 сугалааныдугаартайхарилцагчБямбасүрэнгийнЗоригоо
251170 сугалааныдугаартайхарилцагчБат-ЭрдэнийнБатнасан
681033 сугалааныдугаартайхарилцагчНоровынБолд
185669 сугалааныдугаартайхарилцагчБат-ЭрдэнийнБатнасан
272286 сугалааныдугаартайхарилцагчБямбасүрэнгийнЗоригоо
102762 сугалааныдугаартайхарилцагчПакЖонгСун
302770 сугалааныдугаартайхарилцагчОчирхуягийнАлтансүх
004167 сугалааныдугаартайхарилцагчБэлэгтэйхүүгийнТуул
673051 сугалааныдугаартайхарилцагчДамдинсүрэнгийнАриунаа
551212 сугалааныдугаартайхарилцагчДаваадоржийнЦолмон

Одоогоос 59 жилийн өмнө анх Калифорнид үүд хаалгаа нээж байсан Диснэйлэнд нь эдүгээ АНУ, Япон, Хонг-Конг, Франц улсад гээд нийт 4 салбартай болжээ. Дэлхийд алдартай Диснейлэндэд хүн бүрийн ялангуяа хүүхэд багачуудын мөрөөдөлдөө л төсөөлдөг үлгэрийн баатрууд, баяр хөөрийг мэдрүүлэх тоглоомууд, өвөрмөц гайхалтай багт наадам гээд ч мартагдахгүй гэгээн дурсамжийг бэлэглэх бүхэн бий. Энэхүү мөрөөдлийн орноор зочлох урилгыг хүлээн авсан нийт харилцагчиддаа талархал илэрхийлж, сайн сайхныг хүсье.