Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдааны үеэр Б.Хурц сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлэв. Тэрээр "С.Эрдэнэ, Х.Баттулга гэсэн хоёр хүний улмаас АН хохирч болохгүй.

Тэднээс салахын тулд энэ хүмүүс энд сууж байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчид би баярладаг. Тэр хүн залуучуудад байраа тавьж өгөөд л явсан. Би ч С.Эрдэнэтэй хамт байлаа шүү дээ. Одоо миний найз болно оо. Ах дүү, хамаатан садан нь л С.Эрдэнэтэй хамт үлдлээ. Бие нь ч муудаж байх шиг байна. АН сөрөг хүчин тул хөл толгойгоо олоод явбал сайн байна. Тэгвэл олон хүнд хэрэгтэй тул би иргэн хүний хувьд эв нэгдлийг дэмжинэ. Шинэ даргаа сонгох цаг болсон. Энэ бол зарчим. Та нар ерөөсөө юм уншихгүй байна. С.Эрдэнийн ҮБХ, Х.Баттулгын ҮБХ гэж бий. С.Эрдэнийн хажууд хувийн компанийнх нь хүмүүс л үлдсэн, хөөрхий. С.Эрдэнэ одоо хүнд байдалд байх шиг байна. Энд ирж суух хэрэгтэй шүү ээ. Х.Баттулгын ҮХБ мөн бидэнд эрх ашгаа тулгаж болохгүй. Одоо шийдлээ олох цаг. Өмнөх удирдлагууд албан тушаалаасаа салж хагацаж чадахгүй, заваарч байна. Х.Баттулга, С.Эрдэнэ нар саяхан л нэгнээ тагнуулчаар дуудсан ч одоо хамтраад хэвлэлийн хурал хийж байна" гэв.