Эмэгтэйчүүдээсээ зөвлөгөө авмаар байна. Би нэг хүүхэдтэй.  Хүүхэд маань дөнгөж 11 сартай болохоор хүүгээ  хараад гэртээ суудаг.

 Манай хүн сүүлийн үед гэртээ ирэхээрээ утсаа унтраагаад,надад тавих  халамж байхгүй бол  нэг л хүйтэн хөндий болчихсон.

 Би нэг их зүйл бодоогүй ч утсыг нь өөрт нь мэдэгдэлгүйгээр шалгаж байгаад нэг хүүхэнтэй уулздаг болсныг нь мэдсэн.  Гэхдээ тэр хүүхэн нь нөхөртэй хүүхэдтэй юм билээ.  Би яахыг нь ажиглаж хэдэн өдөр өөрт нь мэдэгдэлгүйгээр утсыг нь үзсэн. Өөрсдөө болих хэрэгтэй гэдгээ мэддэг юм билээ.  Тэгэхээр нөхөртэйгээ ярилцаад наад явдлаа боль гэх үү эсвэл  юу ч мэдээгүй юм шиг намайг хайрлаж халамжилахгүй байна гэж хэлсэн нь дээр үү?