Яруу найрагч Ц.Хуланг тагнуулын хэргээр саатуулсан талаар Тагнуулын Ерөнхий Газраас "Монгол Улсын иргэн Х-г Тагнуулын байгууллагаас шалгаж байгаа нь үнэн. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр 48 цагийн хугацаатай баривчлан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Одоогоор нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй" гэж байсан.

ТЕГ-ын МШГ-аас мөрдөн байцаалт явуулж буй эрүүгийн хэрэгт ЭХ-ийн 19.4-1 дэх хэсгээр яллагдагчаар татагдсан Ц.Хуланг 1 сарын хугацаагаар ЦХТСАХ авах прокурорын саналыг 2023.01.19-ний өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлснийг шүүх 2023.01.20-ны өдөр хэлэлцэж, 1 сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргав.