Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчийн асуултад хариулав.

Тэрбээр "2019 онд тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх нүүрсний хулгайн асуудал байна гээд энэ талаарх асуудлыг надаар ахлуулсан.

Тухайн үед Сангийн сайдын хувьд тушаал гарган хууль, татвар, гаалийн байгууллагыг оролцуулсан ажлын хэсэг гаргаж ажиллуулсан. Тэр үед хилээр хоосон машин гардаг, тодорхой хэмжээний нүүрс бүртгэлгүй гардаг гэдэг нь илэрсэн. Энэ асуудлыг гурван сар орчим шалгаад Засгийн газарт танилцуулж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Үүний дараа хэргийг хаасан байсныг эргэж сэргээн шалгаж байгаа. Хуулийн байгууллагад юу болсныг тэднээс асуугаарай" гэв.