Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нэр дундаа Интэрнэт орчинд Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, залуу тамирчин Д.Төмөрхүлэг нар загасны хорио тавигдаагүй байгаа үед хууль зөрчин загасчилсан тухай  яриа олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч хоёр тамирчинг маань буруутгасан шүүмж хэлэлцүүлэг болон энэ мэдээтэй холбоотой комментуудаар нэлээд бөмбөгдөөд авчээ.

Энэхүү мэдээллийн талаарх залруулгыг  “ЛАПША” брэндийн зүгээс бидэнд мэдээлсний дагуу та бүхэнд үнэн хэрэгтээ юу болж өнгөрсөн талаар мэдээлж байна.

Үнэн хэрэгтээ мань 2 сайн эрс маань амарч зугаалж загасчилж явсан биш Х.Цагаанбаатар гавьяатын ДАХИАД ИДЬЕ гэж хэлснээр бидэнд танигдаж та бидний өдөр тутмын хэрэгцээ болсон баталгаат хүнс ЛАПША баяжуулсан гоймонгийн СОНГИНОТОЙ, ЛУУВАНТАЙ шинэ төрлүүдийн сурталчилгааны зураг авалтын зураг байсан ба СЕНСААЦ болсон өнөөх загас маань голын бус НУУРЫН загас төдийгүй уг сурталчилгаанд оролцуулахаар МЕРКУРИ захаас худалдан авсан загас байжээ.

Ийнхүү ташаа мэдээлэл цацагдаж тамирчдыг маань талаарх үндэслэлгүй мэдээлэл тавигдсанд хоёр тамирчдаасаа гүнээ хүлцэл өчъе.

sen2

Доорх линкээр уг сурталчилгааг үзнэ үү: