Энэ хоёрдугаар сарын 14-ний өдөр /2023.02.14/ Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд үйлчлүүлж байсан хосууд нэгийнхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, амь хохирогч 32 настай эмэгтэй нь 27 настай Н-тэй тус өдөр зочид буудалд орж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар маргалдаж Н нь эмэгтэйн хоолойг боож амь насыг нь хороосон тул цагдаагийн байгууллагаас Н-ийг хүний амь нас хороосон хэргээр саатуулаад байгаа аж. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.