Өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй утсаар ярьснаа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өөрийн албан ёсны твиттер хуудсаараа мэдээлжээ.

“Би Монгол Улсын ерөнхийлөгчтэй утсаар ярилцлаа. Украинд явуулж буй Оросын өргөн цар хүрээтэй эзлэн түрэмгийллийн үеэр амь үрэгдэгсдэд эмгэнэл илэрхийлснийг нь би хүлээж авлаа. Хоёр орны харилцааг хөгжүүлэхийн чухлыг бид онцлон тэмдэглэв” гэж тэр саяхан нийтлэгдсэн мэдэгдэлдээ бичсэн байна.